Easy Parking

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Easy Parking цахим хуудас болон гар утасны аппликейшн (App Store, Google Play) таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдгийг энд тайлбарлав.

1

Ерөнхий зүйл

  • Easy Parking (хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-35), цаашид "бид" гэх нь Easy Parking гар утасны аппликейшн болон цахим хуудас (цаашид "Апп")-ыг ашиглах явцад таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг тухай энэхүү бодлогоор тайлбарлав.
  • Энэхүү бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн боловсруулагдсан.
  • Аппыг ашигласнаар та энэхүү бодлоготой танилцаж, зөвшөөрсөнд тооцно.
  • Хүчин төгөлдөр болох огноо: 2026.09.09
2

Бидний цуглуулдаг мэдээлэл

  • Таны өөрөө өгсөн мэдээлэл: овог нэр, гар утасны дугаар, и-мэйл хаяг
  • Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, марк, өнгө
  • Байгууллагын хэрэглэгч бол ажлын байрны мэдээлэл
  • Автоматаар цуглуулагдах мэдээлэл: зогсоолд нэвтэрсэн, гарсан цаг, зогссон хугацаа, зогсоолын байршил
  • Зогсоолын хаалганы камерын бичсэн улсын дугаарын зураг ба таних үр дүн
  • Гүйлгээний түүх, төлбөрийн дүн, төлбөрийн хэрэгслийн төрөл (картын бүтэн дугаар, CVV кодыг бид хадгалдаггүй)
  • Төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем, аппын хувилбар, IP хаяг, алдааны лог
  • Таны зөвшөөрснөөр — ойролцоох зогсоолыг харуулах зорилгоор төхөөрөмжийн байршил
3

Мэдээллийг ашиглах зорилго

  • Зогсоолын байр захиалах, хаалга нээх, гарах эрхийг баталгаажуулах
  • Зогссон хугацаагаар төлбөр тооцох, нэхэмжлэх, баримт олгох
  • Хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэх, маргаантай гүйлгээг шалгах
  • Аппын алдааг илрүүлж засах, аюулгүй байдлыг хангах, залилангаас сэргийлэх
  • Хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх
  • Таны тусгайлан зөвшөөрсөн тохиолдолд урамшуулал, шинэ үйлчилгээний мэдээлэл хүргэх (энэ зөвшөөрлийг хэдийд ч татгалзах боломжтой)
4

Улсын дугаар танилтын (ANPR) камер

  • Зогсоолын орох, гарах хаалганд суурилуулсан камер нь тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг автоматаар уншиж, бүртгэлтэй хэрэглэгчийн дугаартай тулган хаалгыг удирддаг
  • Камер нь зөвхөн тээврийн хэрэгслийн дугаарын хэсгийг боловсруулах зорилготой бөгөөд царай таних технологи ашигладаггүй
  • Дүрсийг 45 хоног хадгалсны дараа автоматаар устгана. Маргаан, шалгалттай холбоотой бичлэгийг асуудал шийдэгдэх хүртэл хадгална
  • Зогсоолын талбайд камерын хяналтад байгаа тухай мэдэгдэх тэмдэглэгээ байрлуулсан
  • Дүрсэнд хандах эрхийг зөвхөн эрх бүхий ажилтан эзэмшинэ
5

Гуравдагч этгээдэд дамжуулах

  • Бид таны мэдээллийг зарж борлуулдаггүй
  • Төлбөрийн байгууллагад — гүйлгээ гүйцэтгэх зорилгоор
  • Мессеж илгээх үйлчилгээ үзүүлэгчид — баталгаажуулах код, мэдэгдэл илгээх зорилгоор
  • Сервер, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгчид — өгөгдөл хадгалах зорилгоор
  • Аналитик, алдааны хяналтын үйлчилгээ үзүүлэгчид — аппын тогтвортой ажиллагааг хангах зорилгоор
  • Эрх бүхий байгууллагад — хууль тогтоомжийн дагуу албан ёсны шаардлагаар
  • Дээрх этгээдүүд мэдээллийг зөвхөн бидний заасан зорилгоор ашиглах, нууцлалыг хамгаалах үүргийг гэрээгээр хүлээнэ
6

Хадгалах хугацаа

  • Бүртгэлийн мэдээлэл — данс идэвхтэй байх хугацаанд, устгасны дараа 30 хоногт нөөцөөс арилна
  • Гүйлгээ, төлбөрийн баримт — нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн дагуу 10 жил
  • Камерын дүрс — 45 хоног
  • Техникийн лог — 90 хоног
7

Мэдээллийн аюулгүй байдал

  • Дамжуулалтыг TLS шифрлэлтээр хамгаалдаг
  • Сервер дэх мэдээлэлд хандах эрхийг зөвхөн үүрэгт ажлаараа шаардлагатай ажилтнаар хязгаарладаг
  • Хандалтын түүхийг бүртгэж хянадаг
  • Хувийн мэдээлэл алдагдсан, зөвшөөрөлгүй хандсан тохиолдолд холбогдох хүнд болон эрх бүхий байгууллагад хууль тогтоомжид заасан хугацаанд мэдэгдэнэ
8

Таны эрх

  • Бидний хадгалж буй өөрийн мэдээлэлтэй танилцах, хуулбар авах эрхтэй
  • Буруу, дутуу мэдээллийг засуулах эрхтэй
  • Мэдээллээ устгуулах, боловсруулалтыг зогсоохыг шаардах эрхтэй
  • Өгсөн зөвшөөрлөө хэдийд ч буцаан татах эрхтэй
  • Хяналтын эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхтэй
  • Эдгээр эрхийг эдлэхийн тулд info@easyparking.mn хаягаар эсвэл 7227 8998 дугаараар холбогдоно уу. Бид хүсэлтийг ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ
9

Данс устгах

  • Апп дотор Тохиргоо → Хэрэглэгчийн бүртгэл → Данс устгах цэсээр дамжуулан дансаа болон холбогдох мэдээллээ устгах хүсэлт гаргах боломжтой
  • Мөн аппыг татаж авалгүйгээр info@easyparking.mn хаягаар эсвэл 7227 8998 дугаараар холбогдож устгах хүсэлт илгээж болно
  • Устгасны дараа бүртгэл, тээврийн хэрэгслийн мэдээлэл нэн даруй устгагдана; нягтлан бодох бүртгэлийн шаардлагаар гүйлгээний баримтыг хуулийн хугацаанд хадгалсаар үлдэнэ
10

Хүүхдийн мэдээлэл

  • Апп нь 18 наснаас доош хүнд зориулагдаагүй бөгөөд бид тэдний мэдээллийг зориудаар цуглуулдаггүй
  • Ийм мэдээлэл цугларсныг мэдвэл нэн даруй устгана
11

Хилээс гадагш дамжуулах

  • Одоогийн байдлаар бидний ашиглаж буй сервер, өгөгдлийн сан Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаг тул таны мэдээллийг хилийн чанадад дамжуулдаггүй
  • Цаашид гадаадад байрлах үйлчилгээ ашиглах шаардлага гарвал энэхүү бодлогыг урьдчилан шинэчилж мэдэгдэнэ
12

Бодлогын өөрчлөлт

  • Энэхүү бодлогод шаардлагатай үед өөрчлөлт оруулж болно
  • Мэдэгдэхүйц өөрчлөлт орсон тохиолдолд Аппаар дамжуулан урьдчилан мэдэгдэж, хүчин төгөлдөр болох огноог зарлана
  • Шинэчилсэн хувилбар үргэлж энэ хуудсан дээр байрлана
13

Холбоо барих

  • Easy Parking
  • И-мэйл: info@easyparking.mn
  • Утас: 7227 8998
  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-35